Сүхбаатарын талбайн урд автобус зогсохгүй
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сүхбаатарын талбайн урд талын буюу зүүнээсээ баруун тийш явдаг зогсоол дээр автобус зогсохгүй байгаа. Учир нь дээрх зогсоолыг олон чиглэл, маршрутын автобус дайран өнгөрдөг, зориулалтын зогсоол байхгүй, уулзвартай хэт ойрхон байрладагаас болоод давхардал үүсдэг. Мөн ×ингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх автобус, троллейбуснууд эргэх бололцоо муутайгаас замын хөдөлгөөнд саад учруулдаг байна. Иймд зүүнээсээ баруун тийш явдаг чиглэлийн зогсоолыг хуучнаар “Хүнсний 20 дугаар буюу “Мөнгөн завъяа” дэлгүүрийн урд талд болгосон байна.
Харин саяхан хийгдэж дууссан төв замын засвар шинэчлэлтийн үеэр “Мөнгөн завъяа” дэлгүүрийн өмнө шинээр нэгдүгээр зэрэглэлийн зогсоол барьсан. Зэрэглэл гэдэг нь нэг цагт дамжин өнгөрөх автобусны тоо, карманы урт өргөнөөр хэмжигддэг аж. Өөрөөр хэлбэл нэгдүгээр зэрэглэлийн зогсоолд 2-3 автобус цуварч зогсох боломжтой гэнэ.