“Ус”-ыг стратегийн ач холбогдолтойд тооцьё
УИХ-ын гишүүн,
2013.06.11

“Ус”-ыг стратегийн ач холбогдолтойд тооцьё

УИХ-ын гишүүн Д.Батцогт усны инженер мэргэжилтэй болоод ч тэр үү усны асуудалд их санаа зовнидог нэгэн.

Энэ ч үүднээс тэрээр төр хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран “Монголын усны түншлэл” ТББ-ыг байгуулжээ.

Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч олон зүйлийг төлөвлөн хийж эхэлсэн бөгөөд 70 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байна.

Түүнчлэн дэлхийн усны түншлэл байгууллагатай хамтран ажиллаж, өнөөдөр Иргэний танхимд “Усны тулгамдсан асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тус хэлэлцүүлгээр дэлхийн усны түншлэлтэй цаашид хэрхэн хамтран ажиллах болон усны салбарын эрх зүйн орчинг сайжруулах чиглэлийг тогтоох зорилготой ажээ.

Хэдийгээр усны салбарын бүтэц зохион байгуулалт боловсронгуй болж, “Ус” хөтөлбөрийг УИХ батлан Засгийн газар уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч усны нөөц хомс, экологийн эмзэг тогтоц бүхий манай орны хувьд усны асуудалд онцгой анхаарал хэрэгтэй. Тиймээс усыг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж үзэж, усны асуудлыг хөгжил, дэвшил, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн нөхцөл гэж үзэж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Батцогт хэлсэн юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.