2012.09.17

Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал хуулийн хэрэгжилтийг шалгана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд  Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулахаар шийдэв.

 Тухайн нутгийн иргэд уул уурхайн компаниуд байгаль орчинг нь доройтуулж байгаа талаар УИХ-ын даргад удаа дараа гомдол ирүүлсэн учраас энэ асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Ажлын хэсгийг Байнгын хорооны даргын санал болгосноор О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Х.Болорчулуун нарын дөрвөн гишүүний  бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Байнгын хороон дарга өөрөө ахлах, мөн тус Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх Дэд хэсгийг БОНХЯ, Уул уурхайн яам, МХЕГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулахаар болж, хуулийн хэрэгжилттэй танилцсан тухайгаа Байнгын хороонд 10 дугаар сард тайлагнахаар боллоо.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.