Усны замбараагүй хэрэглээг бууруулахаар 20 сая хүн нэгджээ
2012.04.08

Усны замбараагүй хэрэглээг бууруулахаар 20 сая хүн нэгджээ

Үүнд цэвэр усны долоон компанийн үйл ажиллагааг 20 сая хэрэглэгч дэмжин нэгджээ. Тус улсад 1910 онд ган гачигтай үед цэвэр усны хэрэглээг багасган, зохистой ашиглалтыг эрхэмлэх тухай журам гаргасан байна. Гэвч хэт хуурайшилттай нөхцөлд ард иргэд энэ журмыг ихээр зөрчин, усыг хоолой ашиглан замбараагүй хэрэглэдэг байна.

Улмаар энэ журмыг зөрчвөл 1000 еврогоор торгодог авч журам зөрчих явдал буурдаггүй аж. Английн тус нутгуудад 1976 онд хуурайшилт дээд цэгтээ хүрч байсан бөгөөд үүнээс хойш усны хязгаартай хэрэглээний журмыг эрчимтэй мөрдүүлэх болжээ.

Усны хэрэглээний тухай журмын зохицуулагчдын зөвлөснөөр "Ус ховордсон энэ үед зөв зохистой хэрэглэх нь хамгийн чухал. Ингэхийн тулд усны хоолой буюу шланк ашиглахгүй байх хэрэгтэй. Угаалгын машиныг дүүрэн хувцастай бүрэн чадлаар нь ажиллуулахыг хориглох. Хүйтэн ус хэрэглэх бол хөлдөөгчинд хийж түргэн хугацаанд хөргөхөөс бус усаа гоожуулаад байх хэрэггүй" гэжээ.

Харин хэдийгээр энэ орнуудад ган гачиг нүүрлэн, усны нөөц бага байгаа ч үндэсний болоод олон улсын энх тайвны Олимп, Паралимпын тэмцээнүүдэд нөлөөлөхгүй гэдгийг Засгийн газраас мэдэгджээ.

Дашрамд дурьдахад Олон улсын цаг уурын хүрээлэнгийн албаны мэдээллээр өнгөрөгч гуравдугаар cap дэлхий нийтийн хувьд дулаарлын дээд хэмжээнд хүрсэн байна. Агаарын дундаж температур 7.7 градус байсан нь дулаарлын үе гэгдэх 1938, 1957 оны найман хэмээс бага зэрэг дутуу байгаа юм.

Өнгөрөгч сарын дулаарал нь дэлхий нийтийн хувьд хуурайшилт нэмэгдсэн тав дахь удаагийн тохиолдол болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.