Ази тивд усны төлөө дайн болох уу?
2012.03.27

Ази тивд усны төлөө дайн болох уу?


  • НҮБ-ын Европын эдийн засгийн комиссийн хил дамжсан гол ус болон олон улсын нуурыг ашиглах асуудлаарх ерөнхий конвенц нь бүс нутгийн чухал баримт бичиг бөгөөд хамгийн нийтлэг дүрмийг тогтоодог юм. Нөгөөтэйгүүр, уг баримт бичиг нь зөвлөмжийн шинжтэй ба
АНУ-ын үндэсний тагнуулын газрын захирлын албанаас дэлхийн янз бүрийн хэсгийн цэнгэг усны байдлын тухай илтгэл гаргажээ. Ойрын 10 жил усны төлөөх томоохон дайн болох магадлал төдийлөн их бус байх аж. Гэхдээ цаашид усны хүрэлцээгүй байдал нь улам нэмэгдэх бөгөөд дайн болох эрсдэл нэмэгдэнэ.

Энэ үүднээс дэлхийн хамгийн эмзэг бүс нутгуудаар Өмнөд Ази, Ойрхи-Дорнод болон Хойд Африкийг нэрлэв.21-р зуунд нефть, хийн оронд усны төлөө дайн болно гэж шинжээчид бүр өмнө нь ярьцгааж байжээ. Усны хэрэглээ нь жил бүр хүн амын хувийн хэрэгцээнд төдийгүй аж үйлдвэрт өсөн нэмэгдэж байна. Гэтэл манай гаригийн цэнгэг усны нөөц нэмэгдэхгүй, харин ч бүр багасч, дэлхийн цаг уурын өөрчлөлт нь байдлыг улам хүндрүүлж байна.

Зарим бүс нутгууд үер усны сүйрэлд нэрвэгдэж байхад, бусад нь ган гачигийн дунд мөн адил буй.Мөс эрчимтэй хайлж буй нь зарим бүс нутгуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүргэжээ. Тухайлбал, Төв Азид бараг татарсан Аралийн тэнгис усаар дүүрч, Түвдийн уул, Гималай, Памир устай болжээ. Гэтэл үүнээс болоод өөр бусад олон асуудал нэгэн зэрэг босч ирэв.Цэнгэг усны асуудал нь зөвхөн экологийн төдийгүй улс-төрийн асуудал юм гэж Оросын стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский тэмдэглээд «Одоо болтол дэлхийн бүх орнуудад ус ашиглах нэгдсэн дүрэм үгүй.

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссийн хил дамжсан гол ус болон олон улсын нуурыг ашиглах асуудлаарх ерөнхий конвенц нь бүс нутгийн чухал баримт бичиг бөгөөд хамгийн нийтлэг дүрмийг тогтоодог юм. Нөгөөтэйгүүр, уг баримт бичиг нь зөвлөмжийн шинжтэй байх бөгөөд уг баримт бичигт олон улсын маргааныг шийдвэрлэх механизм үгүй. Үүнтэй холбогдуулан ийм маргаануудыг үндэсний хууль тогтоомжийн дагуу хоёр талын юм уу, олон талт хэлэлцээрийн тохиолдол бүрээр шийдвэрлэж болох юм. Иймд хэрэв гол горхи нь хэдэн орны нутгаар дамжин урсдаг бол урсгалын дор байрладаг гол ус нь хараат байдалд орно. Үүнтэй холбоотой маш олон жишээ татаж болно. Ингэхдээ, тэдгээрийн ихэнхи нь америкийн тагнуулын илтгэлд шудрага тодорхойлсноор, Азийн бүс нутгийн жишээнүүд юм» гэлээ.Үнэн Хэрэг дээрээ усны төлөө дайн аль хэдийн дэгдсэн бөгөөд ихэнхи шийдэгдээгүй асуудлуудын үндэс нь усыг ашиглахтай холбоотой юм гэж Борис Волхонский үргэлжлүүлэн ярьж байна.«Энэ бол Ойрхи-Дорнод дахь мөргөлдөөн: Израиль Сирид Голланы өндөрлөгийг өгөхгүй, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн дотор эдгээр газар нутаг дээр Израилийг усаар хангаж буй цэнгэг усны нөөц эх авдагтай холбоотой юм» гэж Борис Волхонский хэллээ.Кашмираас үүдэлтэй энэтхэг-пакистаны мөргөлдөөн нь ийм төрлийн сөргөлдөөнүүдийн хамгийн хурц, хамгийн удаан хугацаагаар үргэлжилж байгаа нь юм.Өнөөг хүртэл хоёр тал урсгал усыг хуваах талаар 1960 оны хэлэлцээрийг үндэслэн сайнтай муутай шийдвэрлэж ирсэн юм.

Гэтэл сүүлийн үед Энэтхэгийн Чинаб голын дээд хэсэгт усан боомт барих шийдвэрээс болоод байдал хурцадсан юм. Энэ нь Пакистаны цэнгэг усны хэмжээ хамгийн доод үзүүлэлтэнд хүрсэн бөгөөд жилд нэг хүнд 1000 куб метр ус ноогдох болсонтой холбоотой юм.Энэтхэг нь түүний нутаг дэвсгэр дээр урсаж буй дээд талын урсгал усны орнуудын идэвхитэй золиос болж байна. Энэ нь юуны түрүүнд Брахмапутрын усыг Синьзянь-Уйгарын автономит улс руу усалгаа хийхэд зориулан урсгах хятадын төлөвлөгөөтей холбоотой юм.Азийн томоохон гол мөрнүүд Түвдийн уулаас эх авдаг учир, Хятад өөрийн хөрш орнуудад болзол тавьдаг юм.

Жишээ нь саяхан казахстаны эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Түүгээр, хэрэв хятадууд Иртыш голын дээд хэсэгт өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлвэл оросын Омск хот хүртэл нуур, намагийн гинжин холбоо үүсэх ажээ.Энэ бүгд нь юуг өгүүлж байна гэвэл, ойрын арван жилд томоохон мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд одооноос нийтийн ухамсар дор болон дэлхий дахинаараа мөрдөх ёстой ус ашиглах тухай конвенцыг байгуулах шаардлагатай байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.