Австралийн Засгийн газар эмэгтэйчүүдээс уучлалт гуйна
2012.03.01

Австралийн Засгийн газар эмэгтэйчүүдээс уучлалт гуйна

1960-1970-аад оны үед хүчээр хүүхдээс нь салгасан хэдэн мянган эмэгтэйчүүдээс Засгийн газар албан ёсоор уучлал хүсэхийг Австралийн сенат санал болгожээ. Тухайн үед гэрлээгүй эмэгтэй хүүхэд гаргах нь байж болшгүй хэрэг гэж үздэг байсан тул нөхөргүй олон эмэгтэйчүүд нялх хүүхдээ үрчлүүлж байсан гэнэ. Түүнчлэн Парламентын комисс мөрдөн шалгалт явуулсны дүнд зохих албан тушаалтнууд залуу ээжүүдийг баримт бичигт гарын үсэг зуруулахын тулд тэдэнд хүчтэй нөлөөтэй эм өгдөг байсан нь тогтоогджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.