Уул уурхайн сайд Д.Ганхуяг Франциско Ж.Санчесыг хүлээн авч уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн Дэд сайд Франциско Ж.Санчес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2013.06.25

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Франциско Ж.Санчесыг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн Дэд сайд Франциско Ж.Санчес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Д.Ганхуяг сайд Шинэчлэлийн Засгийн газар гуравдагч хөрш АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа дурьдлаа.

АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн Дэд сайд Франциско Ж.Санчес.

Түүнчлэн худалдааг тэнцвэржүүлэх, Уул уурхайн салбарт орчин үеийн техник текнологийг нэвтрүүлж, ашигт малтмал, уламжлалт болон уламжлалт бус газрын тосны түүхий эдийг олон улсын стандартад нийцсэн баяжуулалт, боловсруулалт хийж дотоодын эрэлт хэрэгцээгээ хангах, экспортлох тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн Дэд сайд Франциско Ж.Санчес хэлэхдээ “Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төсөлд АНУ-ын компанийг оролцуулах, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаад талархаж буйгаа” энэ үеэр онцлов.

Цаашид томоохон бүтээн байгуулалт, төслүүд дээр хамтран ажиллах замаар хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засгийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.