УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /06.27/
2013.06.28

Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 21.1 хувьтай тэнцэнэ

Түр завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц муутайхан хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн гүйдэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хэлэлцүүлгииг хийлээ.

Сангийн сайд Ч.Улаан чуулганы хуралдааны эхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд нь нэгтгэн гаргасан гэдгийг хэлэв.

Энэ тухай Сангийн сайд Ч.Улаан чуулганы хуралдааны эхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд нь нэгтгэн гаргасан гэдгийг хэлэв. Төсвийн нийт орлогын биелэлтийг төрлөөр авч үзвэл 84 хувь нь татварынх аж. Мөн 13.4 хувь нь татварын бус, 2.6 хувь нь тусламжийн болон хөрөнгийн орлогоос бүрдсэн гэв. Засгийн газар хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагаас өнгөрсөн онд 271.7 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашиглажээ.

Үүнээс 117.1 тэрбум төгрөгийгтөлсөн байна. Харин өнгөрсөн жилийн эцсийн байдлаар гадаад өрийн үлдэгдэл 2.935.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 21.1 хувьтай тэнцэж байгаа аж. Харин Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Хүний хөгжил санд 449.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг төлөвлөгөө биелэлээ олж, 440.9 тэрбум төгрөг төвлөрч 98 хувийн гүйцэтгэлтэй үр дүн нь гарчээ. Хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд ‘Төсвийн зарлагын шинэчлэлийг хэзээ хийх. Төсвийг дур мэдэн зориулалтын бусаар зарцуулдаг, хувьдаа завшдаг байдлыг хэзээ цэгцлэх юм бэ гэдгийг Ерөнхий сайдаас асуусан. Үүнд тэрбээр анхаарч буйгаа илэрхийлэн, ирэх оны төсвийн төслийг оруулахдаа засвар хийх тухайгаа хэлсэн юм.