Туркийн Статистикийн Институтын Ерөнхийлөгч айлчилна
Монгол Улсад 2013 оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд албан ёсны айлчлал эхэлнэ.
2013.06.28

Туркийн Статистикийн Институтын Ерөнхийлөгч айлчилна

Бүгд Найрамдах Турк Улсын Статистикийн институтын (ТСИ)-ын ерөнхийлөгч Бирол Эйдемир Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга С.Мэндсайханы урилгаар Монгол Улсад 2013 оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байна.

Хоёр орны статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 1990-ээд оны дунд үеэс эхлэж, статистикийн тодорхой чиглэлээр үр дүнтэй ажиллаж, идэвхитэй хөгжиж ирсэн байна. Айлчлалын хүрээнд ТСИ-ын ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 2 дугаар сард ҮСХ, ТСИ, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагын удирдлагуудын гарын үсэг зурсан статистикийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилт, Монгол Улсын Үндэсний статистикийн систем, Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцах юм.