Чанаргүй зээл өслөө гэж айх, санаа зовох зүйл байхгүй
Үндэсний Статистикийн Хороо
2014.03.13

Чанаргүй зээл өслөө гэж айх, санаа зовох зүйл байхгүй

Манай улсад өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл бүрэн хөгжөөгүйгээс нийт эдийн засгийн 80-аад хувийг банкны салбар дангаараа үүрдэг. Иймд бид энэ салбарын дүн мэдээ, өсөлт, хөгжлийг анхааралтай ажиглаж байдаг.

Саяхан Үндэсний Статистикийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, банкны зээлийн үлдэгдэл, чанаргүй өр зэргийн талаар мэдээллээ.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар ААН, байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 55.7  хувиар өссөн гэсэн үг юм.

Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд өнгөрсөн сарын эцсээр 198.8 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх сарынхааас 30 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 79 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Харин чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэс гэхэд 598 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 95 хувиар буюу хоёр дахин их байгаа юм. Чанаргүй гэж оношилсон энэ зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлжээ.