Манай ашигт малтмалын багц хуулиас туршлага судална
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.07.10

Манай ашигт малтмалын багц хуулиас туршлага судална

Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаевыг Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохтой холбогдуулан ирээд байхад нь хүлээн авч уулзлаа.

Э.Абдылдаевын энэ удаагийн айлчлал Монгол-Киргизын хооронд байгуулсан "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-ний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

2001-2005 онд Киргиз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан тус улсын Эрлан Абдылдаевтай хийсэн энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгааг хоёр тал онцолсон юм.

Мөн Э. Абдылдаев манай улсын эрхзүйн шинэтгэл, тухайлан Ашигт малтмалын багц хуулийн төслийн талаарх туршлагыг үнэлж, Монгол улсын уул уурхайн бодлогыг Киргиз улсад хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ.