Нэгдсэн төсвийн I дүгээр улирлын гүйцэтгэлтэй танилцав
2011.04.28

Нэгдсэн төсвийн I дүгээр улирлын гүйцэтгэлтэй танилцав

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн 1 дүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

3 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 126.2 хувь, нийт зарлага 71.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 83.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 517.7 тэрбум төгрөгөөр бага байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3 дугаар сарын гүйцэтгэлээр 904.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 187.6 тэрбум төгрөг буюу 26.2 хувиар давж биелсэн байна. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 63.1 хувь буюу 349.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага 1,151.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс 821.5 тэрбум төгрөгийн буюу 71.3 тэрбумын гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр өссөн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох бэлэн мөнгө нэмэгдсэн, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсонтой холбоотой байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.