С.Бямбацогт гишүүн сайн аав мөн үү
УИХ-ын гишүүн С.Бямбацогт гэр бүлийн хамт
2013.07.22

С.Бямбацогт гишүүн сайн аав мөн үү

Улс орныхоо төлөө нэлээд завгүй гүйдэг төрийн дээд албан тушаалтнууд гэрийнхэндээ хэр зэрэг анхаарлаа хандуулдаг бол оо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ жил том хүү болон ихэр хүүхдээ дагуулан Хүй долоон худагт сайхан наадсан. Тэрбээр наадмын нээлтэд оролцсон даруйдаа л тус газрыг зорьж, хурдан их насны морьдын уралдаан үзэхээр зорьсон юм.

Наадамчин олны дунд хүүхдүүдээ дагуулан явах түүнийг наадамчин олон “сайн” аав хэмээн өөр хоорондоо ярилцах нь сонсогдсон юм.

Дэрсхэн хоёр хүү нь ийш тийш гүйж, аав нь тэдний хойноос анхаарлаа тун ч идэвхтэй хандуулж харагдсан. Ер нь тэгээд эрхэм гишүүн маань төрийн ажлын хажуугаар бяцхан үрсдээ нэлээд анхаарлаа хандуулдаг нь эндээс ажиглагдаж, “сайн” аав гэх нэрийг аваад амжсан юм.