Шинжээчдийн бүлгийн анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
“Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик”-ийн Улаанбаатар хотын группын Шинжээчдийн бүлгийн анхдугаар уулзалт 2013 оны 6 сарын 19-20-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
2013.07.23

Шинжээчдийн бүлгийн анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

“Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик”-ийн Улаанбаатар хотын группын Шинжээчдийн бүлгийн анхдугаар уулзалт 2013 оны 6 сарын 19-20-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр ҮСХ-ноос 2013 оны 6 сарын 20-ны 20 цагаас (Улаанбаатарын цагаар) Улаанбаатар хотын группын Шинжээчдийн бүлгийн гишүүдтэй видео хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Видео хэлэлцүүлгээр ҮСХ-оос бэлтгэсэн уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хэмжих статистик үзүүлэлтүүдийн төслийг болон олон чухал асуудлыг авч хэлэлцсэн байна.

Хэлэлцүүлэгт Австралийн статистикийн  товчооны Үндэсний тооцооны газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын группын Шинжээчдийн бүлгийн дарга ноён Поол Робертс, ҮСХ-ны тэргүүн дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын группын Удирдах зөвлөлийн хамтарсан дарга Г. Гэрэлт-Од, ҮСХ-ны МЭЗСГ-ын дарга бөгөөд Улаанбаатар группын Шинжээчдийн бүлгийн гишүүн  Б.Бадамцэцэг, ОХУ-ын Холбооны статистикийн газрын Үйлдвэрийн статистикийн газрын Эрчим хүчний статистикийн хэлтсийн дарга М.Бажева, Олон улсын хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн А.Гончаров нар Улаанбаатар хотоос оролцов. Түүнчлэн Бразил, Энэтхэг, Иран, Казахстан, Мексик улсын болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын  бүлгийн гишүүд өөрийн орноос тус видео хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлэв.

Видео хэлэлцүүлгээр ҮСХ-оос бэлтгэсэн уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хэмжих статистик үзүүлэлтүүдийн төсөл, ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдах Улаанбаатар хотын Удирдах зөвлөлийн 2 дахь удаагийн уулзалтын хөтөлбөр, НҮБ-ын Статистикийн хэлтэст тайлагнах группын үйл ажиллагааны тайлангийн болон бүлгээс боловсруулан гаргах гарын авлагын бүтэц, бүлгийн гишүүдийн ажлын хуваарилалтыг ярилцлаа.