Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.08.12

Нийслэлийн удирдлагууд иргэдийн саналд тулгуурлан шийдвэрээ гаргана

Нийслэлийн СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны барилга барихыг эсэргүүцсэн иргэдийн хүсэлтээр нийслэлийн засаг дарга тэдэнтэй уулзлаа. Гурван жилийн өмнөөс яригдсан тус барилгын зөвшөөрлийг хууль ёсны дагуу бүрдүүлсэн байжээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ, Цаашид иргэдийн амьдарч, оршин сууж буй газар байшин барилга барихдаа оршин суугч иргэдээс зөвшөөрөл авна. Бид барилгын зөвшөөрөл олгох журмаа ингэж өөрчилсөн.

Нарны тусгалын радиус таарч буй тэр хэмжээнд нь байгаа оршин суугчдаас нь зөвшөөрөл авах шинэ журамд шилжсэн. Миний хувьд нийслэлийн засаг дарга болоод хамгийн түрүүнд зөвшөөрөлгүйгээр орон сууцны хороолол дунд иргэдийн оролцоогүй барьсан зарим нэг барилгыг зогсоосон гэв.

Гурван жил яригдсан тус барилгын зөвшөөрөл хууль ёсных байжээ.

Нийслэлийн газрын алба болон шүүхийн шийдвэр биелүүлэх газраас хуулийн дагуу бүхий л зөвшөөрлийг авч, шугам сүлжээний асуудлыг гэмтэл гаргахгүйгээр шийдсэн барилгын захиалагч тал өнгөрсөн гурван жил энэ асуудлаас болоод нилээдгүй хүндрэлтэй тулгарсан гэлээ.

Харин иргэдийн зүгээс барилган ажлыг эхлүүлэх эсэхийг сонсох нь чухал байсныг нийслэлийн удирдлагуудад уламжиллаа. Энэ асуудлаар иргэдийн саналд тулгуурлан зохих шийдвэрийг гаргана гэж хэллээ.