МХЕГ-ын алба хэлтсийн дарга нар хуралдаж, Шадар сайд Д.Тэрбишдагвад нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжид хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулав.
2013.07.05

Шадар сайд барилга зөвшөөрөлгүй барьж буй хүмүүст арга хэмжээ авна

МХЕГ-ын алба хэлтсийн дарга нар хуралдаж, Шадар сайд Д.Тэрбишдагвад нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжид хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулав. Шалгалтад Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй 45 цогцолборын 100 барилга, 92 аж ахуй нэгж байгууллага, 130 инженер, техникийн  ажилтан хамрагдсан байна. Түүнчлэн шинээр барьж байгаа "Нийслэл өргөө", "Сандэй", "Инкон", "Дельта констракшин" зэрэг 51 компанийн түр ашиглаж байгаа 53 кран, найман өргүүр, шинээр угсарсан 26 лифт, 11 эсковатор болон 98 өргөх байгууламжийг шалгажээ. Энэ үеэр олон зөрчил илэрсэн тухай МХЕГ-ын удирдлагууд Шадар сайдад мэдээлсэн.

Шалгалтад Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй 45 цогцолборын 100 барилга, 92 аж ахуй нэгж байгууллага, 130 инженер, техникийн ажилтан хамрагдсан байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн V хороонд баригдаж буй "Макс Өргөө" ХХК-ийн "Кроун майнинг центер" зочид буудал, Баянзүрх дүүрэгт баригдаж буй "Эйч Эс Би" ХХК-ийн "Нарлаг" орон сууцны хотхон, "Рич фортун" ХХК-ийн "Амартүвшин" орон сууцны цогцолбор, Түвшин ундраа" ХХК-ийн ажилчдын орон сууцны барилга, "Буянт ухаа-1" хорооллын барилгууд хүүхдийн тоглоомын талбай төлөвлөх ямар ч боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарц стандартын дагуу баригдаагүй байсан зөрчил илэрчээ. Мөн Баянгол дүүргийн XI хороонд барьж буй "Өлзийт интертрейд" ХХК-ийн есөн давхар орон сууд, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд "Индустр" ХХК-ийн барьж буй "Соёмбот" зэрэг долоон цогцолбор нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажлаа эхлүүлсэн байж.

Би холбогдох сайд дарга нарт уламжилж бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцья" гэсэн юм.

Энэ мэт зураг төсөл, зохиогчийн хяналтгүй барьж байсан барилгуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шадар сайд Д.Тэрбишдагвад танилцуулж зөрчлийг нь арилгахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон. Энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва нийслэлийн хэмжээнд хийсэн дээрх арга хэмжээ өргөн хүрээг хамарсан, сайн шалгалт болсныг онцлоод их бүтээн байгуулалт өрнөж буй өнөө үед яаралтай шийдвэрлэх шаардлагатай олон чухал асуудал байгааг хөндсөн юм. Түүнчлэн "Хурлаас гарсан үр дүндээ тулгуурлан тодорхой төлөвлөгөө боловсруулаад надад ахин танилцуулаарай.

Би холбогдох сайд дарга нарт уламжилж бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцья" гэсэн юм. Хурлын дараа Шадар сайд Д.Тэрбишдагва эрсдэл ихтэй гэж дүгнэсэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж буй "Мон Аз" ХХК-ийн гүйцэтгэлтэй, иргэн Н.Шуумаржавын бариулж буй барилгын үйл ажиллагаатай танилцаж холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.