Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
2013.08.14

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Нийслэлийн Засаг дарга  “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”  захирамж гаргаж, хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг 7 сарын 25-аас эхлэн дүүргүүдэд ажиллуулж байгаа билээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан  ажлын хэсэг “Эмээлт”, Налайхын түүхий эдийн зах, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх, Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоодод  24 цаг, гурван ээлжээр ажиллаж байна.

Ажлын хэсгийн шалгалтаар өнгөрсөн 14 хоногт 28 ширхэг тарваганы мах илрүүлжээ.

Ажлын хэсгийн шалгалтаар өнгөрсөн 14 хоногт 28 ширхэг тарваганы мах илрүүлсэн бөгөөд шинжилгээгээр тарваган тахал өвчин үүсгэгч илрээгүй байна. Тиймээс зохих журмын дагуу устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Хамтарсан хөдөлгөөнт эргүүл болон, хяналт шалгалт явуулах ажлын хэсэг 10 сарын 25 хүртэл байгалийн голомтот гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах юм. 

Мөн Засаг даргын захирамжийн дагуу тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байгаа бөгөөд эхний ээлжинд тарваган тахалд өртөх өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын 1 042 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.