Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог чадавхижуулна
“Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдэвт семинар боллоо.
2013.08.21

Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог чадавхижуулна

Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Глобал сангийн “ДОХ, сүрьеэтэй тэмцэх” төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого,

арга хэмжээний хэрэгжилтэд хүний нөөцийг оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор “Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдэвт баруун бүсийн семинар энэ сарын 14-15-ны өдрүүдэд Увс аймагт болжээ.

Семинарын нээлтэд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга В.Төөрүүл, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн түшмэл Д.Доржготов нар оролцсон.

Семинараар Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хүний нөөцийг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг танилцууллаа.

Бүсчилсэн семинарт Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын болон Нэгдсэн эмнэлгийн статистикч их, бага эмч нар нийт 30 гаруй хүн оролцсон. Түүнчлэн зохион байгуулагч аймгийн 18 сумын эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч нарыг байгууллагын зардлаар оролцсон.

Семинарын үеэр Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг танилцуулж, Тайланд улсын Өвчний олон улсын ангиллын талаарх туршлага мэдээлэл өгч, эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн чанар, хэрэглээг сайжруулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.