Л.Гантөмөр: Захирлуудын суудалд нэр дэвшигчдэд улстөрийн дэмжлэг ирж байсныг нуухгүй
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон албаны хүмүүс мэдээлэл өглөө. Энэ үеэр салбарын сайдтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ жил хэчнээн хүүхэд шинээр сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх вэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн зохицуулж байна?
-Сургуулийн өмнөх боловсролд 190 гаруй мянган хүүхэд суралцана. Үүнээс 134 763 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25 гаруй мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдахаар болсон.
Харин ерөнхий боловсролын сургуульд 504 мянга 233 сурагч суралцах бол, дээд боловсрол эзэмшихээр 99 их, дээд сургуульд 175,591 элсэгч бүртгүүлээд байна. Яамны зүгээс 2015 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Одоогоор цэцэрлэгийн хүрэлцээ 66 хувьтай байна. Цэцэрлэгийн насныхны 30 хувь нь цэцэрлэгт явж чадахгүй байна гэсэн үг. Энэ онд шинээр 57 цэцэрлэг ашиглалтад орно. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж 75 хувьд хүрнэ. Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх сурагч өнгөрсөн онтой харьцуулахад 8000-аар илүү байна. Гэхдээ ачаалал нэмэгдэж байгаа гээд энэ хүүхдүүд сургуульгүй хоцрохгүй.
-Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй гэсэн хүмүүсийн гомдол тасардаггүй. Нийслэлд цэцэрлэггүй хороо хэчнээн байна?
Одоогийн байдлаар 45 хороо цэцэрлэггүй байна.
-Одоогийн байдлаар 45 хороо цэцэрлэггүй байна. Ирэх оноос энэ тоог цөөрүүлэхэд нийслэлээс цэцэрлэг барих газрыг шийдэж өгөх зэргээр хамтарч ажиллана. Мөн энэ онд 50 гаруй хувийн цэцэрлэг ашиглалтад оруулахаар зөвшөөрлийг нь өгөөд байна.
-Энэ жил сурагчид сурах бичгээ ямар үнээр хэрхэн авах вэ. Шинэ сурах бичгийн хэвлэлтэд хэр хөрөнгө зарцуулсан бэ?
-Есдүгээр сарын 1 гэхэд бүх сурах бичиг сурагчдын гарт хүрнэ. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн нэг сая 359 мянга .822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэхэд 3.2 тэрбум гаруй төгрөг зарцуулаад байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь нь тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ үнэ төлбөргүй хэрэглэнэ.
Үүнд амьжиргааны төвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдана. Дунд, ахлах аНгийн нийт сурагчдын 46.8 хувь нь сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгээ түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр хичээлийн жилийн турш хэрэглэнэ.
-Энэ жил сурагчдыг шинэ дүрэмт хувцастай болгох шийдвэр гаргасан. Гэхдээ.үүнийг хүлээн зөвшөөрөхгүй эцэг эх олон байна?
Шинэ дүрэмт хувцас өмнөх хувцаснаас хөвгүүдийнх 20, охидынх 10 мянган төгрөгөөр илүү үнэтэй.
-Энэ хичээлийн жилээс эхлэн сурагчид дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаар жигдрэхээр болсон. Шинэ дүрэмт хувцас өмнөх хувцаснаас хөвгүүдийнх 20, охидынх 10 мянган төгрөгөөр илүү үнээр сурагчдын гарт очно. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж байгаатай холбоотой. Гэхдээ энэ хувцасыг 2-3 жил өмсөнө. 117 үйлдвэр сурагчийн дүрэмт хувцсыг оёж байна. Бага ангийн хүүхдүүдийн хувцас ирэх сарын 1-н гэхэд бэлэн болно. Харин ахлах болон дунд ангийн сурагчдын дүрэмт хувцсыг ойрын хугацаанд бэлэн бол- гохоор үйлдвэрүүд гурван ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Сурагчийн дүрэмт хувцсыг амьжиргааны төв- шин доогуур айлын хүүхдэд үнэ төлбөргүй олгоно. Худалдан авах чадваргүй айлын жагсаалтыг салбарын яам судалж байгаа.
-Яамнаас хүүхэд бүрийг хөгжүүлж,тэдний авъяасыг нээх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэвч спортын заалгүй сургуультай сурагчид олон байна?
-Одоогийн байдлаар боловсрол, шинжлэх ухааны салбарт 289 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнээс. энэ онд 16 мянган 308 хүүхдийн хүчин чадалтай 35 сургууль, .3300 хүүхдийн хүчин чадалтай 31 цэцэрлэг, 1210 ортой 12 дотуур байр, 15 спорт заалны 93 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр нийслэлд спорт заалгүй байсан 10 орчим сургууль заалтай болно.
-Их, дээд сургуулийн төлбөр жилээс жилд нэмэгддэг. Харин тэдний сургалтын чанар хэр дээшилж байна. Танай яам үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Их, дээд сургуулийн нийт орлогын 90 хувийг оюутны сургалтын төлбөр бүрдүүлдэг. Энэ хувийг багасгахыг захирлуудад сануулж байгаа. Гэхдээ сургалтын төлбөрийн мөнгийг оюутны хичээлийн танхим, түүний сурах орчин, багшид зарцуулдаг. Оюутанд чанартай боловсрол өгөхийн гулд мэдлэг, чадвартай багшийг өндөр үнээр хөлслөх болдог. Энэ онд их, дээд сургуулийн баклаврын сургалтын төлбөр дунджаар 13- 16.7 хувиар нэмэгдсэн. ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг сургуулиуд 13 хувь, МУИС 16.7 хувиар нэмсэн байна.
Надад төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэх, хаСах эрх байдаггүй. Тухайн сургуулийн сургалтын чанарыг төгсөгчийн ажлын байраар нь дүгнэж болно. Сайн боловсрол эзэмшүүлж, чадварлаг боловсон хүчин бэлдсэн бол хөдөлмөрийн зах зээлд бүтээгдэхүүн нь борлогдоно. Үүнийг шалгах нэг ажил ирэх жилээс хэрэгжинэ. Сургууль болгоны дэргэд ажилд зуучлах алба ажиллаж эхэлнэ.
-Саяхан их, сургуулиудын захирлыг сонгон шалгарууллаа. Зарим томилгоог шударга бус болсон гэх юм?
-Жаран чавганц уралдахаар нэг нь түрүүлдэг. Сонгон шалгаруулалт энэ л зарчмаар болсон. Шалгаруулалтад тэнцээгүй хүмүүсийн гомдол намжаагүй, арилаагүй байгаа. Шалгалтад тэнцээгүй арван хүн арван өөр янзын зүйл яриад явж байгаа.
Шалгалтын комисс илүү зүйл санаачилж, арай давуу мөрийн хөтөлбөртэй, их мэдлэг, туршлагатайг нь сонгосон. Захирлуудын сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн зарим хүнд улстөрийн дэмжлэг ирж байсныг нуухгүй. Гэхдээ шалгаруулалтад оролцсон хүмүүсийг төрийн албаны зөвлөл сар, АТГ 14 хоног хугацаанд судалсан шүү дээ.
-Манай боловсролын салбарт “Хандивын анги” гэж хүмүүсээс мөнгө хүүлдэг гаж тогтолцоо бий. Тэр ангид орох ханш ч жилээс жилд өсдөг. Үүнд хяналт байгаа юу?
“Хандивын анги” гэдэг зүйл байхгүй болсон.
-Төрийн өмчийн их дээд сургуульд орох оноондоо хүрээгүй хүүхдээ сургуульд оруулна гэсэн тэмцлээ зогсоохыг эцэг, эхчүүдээс хичээнгүйлэн гуйж байна. Манай яамны үүдийг дарчихсан байгаа хүмүүсийн ихэнхи нь “Миний хүүхэд сургуулийн хуваарь авч чадсангүй, би ийм амьдралтай, би ийм холбооны хүн, би өмнө нь ийм гавъяа байгуулж байсан, ганц хүүхдийг минь сургуульд оруулж өг” гэсэн хүмүүс. Ийм хүмүүсийн цуваа ажлыг маань үнэхээр чирэгдүүлж байна. Хүүхдийн чинь оноо хүрээгүй бол дахиад л бэлд.
Оноо хүрээгүй бол орсон сургуульдаа суралцахад тэнцэхгүй байна гэсэн үг. Мөн хүний авчихсан хуваарийг ч өөртөө шилжүүлж авна гэсэн ойлголт одоо байхгүй. Арын хаалгаар хүүхдээ оруулна гэсэн зүйл байхгүй шүү. Гадуур. сургуульд оруулж өгнө, таван сая, арван саяар сургуульд оруулна, хуваарь зарна гэх мэт янз 'бүрийн мэдээлэл, зар явж байна. Бид ийм мэдээлэл бүрийг цагдаагийн газарт шилжүүлж байгаа. Хэрэв ийм асуудал сонссон хүн байвал шууд хуулийн байгууллагад нь хандах хэрэгтэй байна.
Элсэлтэнд орсон хүн бүрийн оноо, мэдээлэл Тагнуулын Ерөнхий газар болоод манай яаманд бүртгэгдсэн. Энэ жилээс улсын их, дээд сургуулиудад “Хандивын анги” гэдэг зүйл байхгүй болсон. Өмнө нь оюутан 3-5 сая төгрөг төлж энэ ангид ордог байсныг болиулаад байна.
-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сониноор “Улсын их, дээд сургуулийн хуваарь зарна” гэсэн зарлал явдаг. Энэ нь хүмүүст төрийн өмчит сургуулийн хуваарийг худалдаж аваад, суралцаж болдог гэсэн ойлголтыг төрүүлж байна?
-Их, дээд сургуулийн хуваарь зарна гэсэн ойлголт байхгүй. Элсэлтийн шалгалт өгсөн хүн бүрийн дүн онлайнд бүртгэгдэж, Тагнуулын ерөнхий газар, яаманд хадгалагдаж байгаа. Ийм зарлал тавьсан эх сурвалжийг бид шүүх, цагдаагийн байгууллагад өгнө.
Үүнд итгэж хуваарь худалдаж авсан нь мөнгөөрөө хохир но гэдгийг анхааруулъя. Харин элсэлтийн шалгалт өгч амжаагүй сурагчдад дахин боломж олгохоор ирэх жилээс элсэлтийн шалгалтыг хоёр удаа авахаар болсон.