Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.08.21

Энэ жил төрийн өмчийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

Цэцэрлэгийн бүртгэл 19-23 ны өдрүүдэд явагдана. Энэ бол өмнөх жилүүдэд хамрагдаж байсан хүүхдүүдийн бүртгэл. Харин шинээр цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд 26-28-ны өдрүүдэд хамрагдах юм байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:

Өнгөрсөн хавраас нийт цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож тухайн дүүрэг цэцэрлэгт нарийн судалгааг гаргасан. 2013-2014 оны хичээлийн жилд хүмүүжих бүртгэлийг хийхэд бэлэн болсон байна.

Хамран сургах тойргийн хүүхдүүдийг авдаг болох шаардлагыг цэцэрлэгүүдэд хүргүүлж байгаа ч энэ нь өнгөрсөн хичээлийн жилд хамрагдаж байсан хүүхдүүдэд хамаарахгүй. Энэ жил төрийн өмчийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно барилгын ажил хийгдэж байгаа.

Шинээр төрийн өмчийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

Төрийн бус өмчийн 29 цэцэрлэг тусгай зөвшөөрлөө авсан. Үүнд 1670 гаруй хүүхдийг шинээр бүртгэх юм. Нийслэлийн боловсролын газар дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн боломжийг дээшлүүлэхээр ажилласан. Энэ чиглэлд 25 цэцэрлэгт 32 ангийг шинээр нээхээр ажиллаж байна.

Сэрүүн, харанхуй өрөө гэх мэт ашиглалтгүй байсан өрөөнүүдийг засварын ажил хийж шинэ анги нээж байгаа. Ингэснээр 1740 хүүхэд шинээр хамрагдах боломж нээгдсэн. Одоо 8-р сарын 25-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн хүсэлтээ илэрхийлсэн 25 төрийн бус өмчийн цэцэрлэгүүд байна. Эдгээр цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ирэх долоо хоногт судалгааны баг ажиллаж гаргана.

Хүүхдүүдийн хичээл, сургуулийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэн өдөр шөнөгүй оочерлох хүндхэн асуудал тулгардаг. Мөн бүртгүүлэхдээ хичээлийн хэрэглэлийг бэлдсэн байх шаардлагатай. Харин энэ жил бүртгүүлэхээр очихдоо зөвхөн бичиг баримт, шинжилгээний бичгээ авч очоод дараа нь хичээлийн хэрэглэлийг бэлдэх боломжтой юм байна.