Д.Сүхгэрэл: Эрх мэдэлтэн болон мөнгөтэй хүмүүс л хүний эрхийг зөрчдөг
“Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл
2013.08.23

Д.Сүхгэрэл: Эрх мэдэлтэн болон мөнгөтэй хүмүүс л хүний эрхийг зөрчдөг

“Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэлтэй орон нутгийн иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаа талаар ярилцлаа.

-Танай байгууллага, хүний эрхийн асуудлыг хамгаалахын тулд төр засаг, компаниудтай хэрхэн ажиллаж байна вэ?

Уул уурхайн салбар ус, газар, байгаль гээд хүний оршин тогтнох хэрэглүүрийг хөндөж, булаан авч байна.

Нутгийн иргэд мал аж ахуй, газар тариалан эрхлэх газаргүй болж байна. Зарим тохиолдолд нөхөн олговор өгсөн болоод өнгөрч байгаа ч учир дутагдалтай. Төр засаг, бизнесийнхэн хүний үндсэн эрхийг ойлгохгүй байна. Энэ бол хамгийн том асуудал.

Өнгөрсөн 2012 онд НҮБ-аас “Бизнес ба хүний эрх”-Удирдамжинд төр хүний эрхийг хамгаалах үүрэгтэйг маш тодорхой заасан. Энэ нь хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэсэн үг. Харин хувийн хэвшил, бизнесийнхэн хүний эрхийг хүндэтгэж, зөрчихгүй байх, хүний эрхийг зөрчсөн бол сэргээх үүрэгтэй. Сэргээх үүрэг төр ба хувийн хэвшилд хоёуланд ноогдсон байгаа. Тэгэхээр манай улсад НҮБ-ын энэ Удирдамжийн дагуу орчныг нь бүрдүүлж өгөөгүй байна.

-Бүрдүүлэхийн тулд юунд анхаарал хандуулах ёстой вэ?

Бусад орнуудад иймэрхүү асуудлыг тухайн компаний жилийн тайлангаар нь хянадаг. Тухайн компани энэ жил хичнээн хүний эрхийг зөрчсөн бэ, хэрхэн шийдэж, нөхөн төлбөр өгсөн эсэхээ тайлагнадаг. Тэгэхээр юуны өмнө манайд тайлангаа өгөх нөхцлийг бүрдүүлэх нь хамгийн хялбар, нэгдүгээрт хийх ажил гэж бодож байна.

Шүүхэд татагдсан уу, манай компаний үйл ажиллагаанаас болж хүн эндсэн үү, хичнээн хүнийг нүүлгэн шилжүүлсэн бэ, хичнээн хүний газар нутгийг авсан бэ, ямар нөхөн олговор олгосон бэ гэдгээ жилийн тайлантай хамт өгнө гэсэн үг. Манай төр засгаас ийм тайлагналыг огт урамшуулахгүйбайгаа. Энэ тайлангийн гол хэрэглэгч юуны өмнө иргэд, ТББ-ууд ба төрийн бараа үйлчилгээ худалдан авалтын зохицуулагч нар байдаг. Хөгжингүй орнуудад хүний эрхийн зөрчилтэй компаниас бараа, үйлчилгээ худалдаж авдаггүй иргэний соёл бий болсон байдаг.Иймээс компаниуд нэр хүндээ бодох, зөрчилгүй ажиллаж бас түүнийгээ тайландаа тусгаж харуулах нь бизнесийн ёс болсон.

-Малчид уул уурхайн ухсан нүхэнд малаа алдах, хүнд машин техникт дайруулах зэргээр эдийн засгаараа хохирох явдал их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

 Малчид бэлчээрээ алдаж, янз бүрийн эрсдэлтэй нөхцөлд орж байгаа нь ямар нэгэн хууль эрх зүйн орчноор хамгаалагдаагүйтэй холбоотой. Бэлчээрийн зохицуулалтыг өнөөдрийг хүртэл уламжлалын хуулиар шийдэж ирсэн. Хэдэн зуун жилийн өмнөх нүүдэлчин төрхөөр л байгаа

2012 оны 12-р сард тус компаний тус компанийн төслийн менежментийн мэргэжилтэн С.Гантуяа хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдэгдэл хийсэн билээ

учир өнөөдөр тэдний эрх ашиг хөндөгдөх болсон. Уул уурхайн салбарын хөгжил, нөлөөлөл уламжлалт нүүдэлчин соёлд заналхийлж, зөрчил үүсгэж байгаа нь цаашид мөргөлдөөний нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Малчид бэлчээргүйдэж хоорондоо муудалцах, компани нь лицензээрээ далайлган өмчид нь халдаж байгааг зохицуулах хэрэгтэй. Зохицуулалт байхгүйгээс шалтгаалж малчдын амьжиргааны эх үүсвэр баталгаагүй болж, малаа өсгөж, хүүхдээ сургуульд сургаж чадах уу, үгүй юу гэдэг дээр тулаад байна. Энэ бол уул уурхай, түүнийг дагасан дэд бүтэцба үйлдвэрлэлийн “бүтээн байгуулалт” гэж нэрлэж буй бодлогын нийгмийн нөлөөлөл. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг урьдчилж хийхгүй, сөрөг нөлөөллийг саруулах нөхцөл тавихгүй лиценз олгож байгаа нь ноцтой үр дагуулах магадлалтай байна.

Тиймээс мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж,  асуудлыг шийдэх бодлогын шийдлийг эрэлхийлэх ёстой.

-Иргэний нийгмийн байгууллагууд тэмцэх жагсахаас илүү харилцан ойлголцож, олон талт гэрээг хэрэгжүүлж, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай ярих болсон. Энэ байдал Оюутолгой компани дээр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

Оюутолгой компани гурван талтай гэрээг ерөөсөө ярилгүй, зөвхөн хоёр талтай гэрээг л ярьдаг. Оюутолгой одоогийн байдлаар орон нутагтай хийх гэрээний төслийг бэлдэж, бүрэн тохиролцож чадаагүй байгаа. Тийм болохоор бүрэн хэрэгжиж эхлээгүй гэсэн үг.

-Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс гадна амьжиргаа, өв соёлын эрх болсон бэлчээрийн асуудал малчдын сэтгэлийг зовоосоор удаж байна.

Нүүдэлчний өв соёлыг тээж яваа хүмүүс бол малчид. Тэд энэ соёлоо өвлүүлэх, хамгаалуулах эрхтэй.  Өвлүүлэх байтугай, дассан сурсан амьдралынхаа хэв маягийг авч үлдэж  чадахгүйд хүрлээ.

Хотын хүмүүс малаа дагаад амьдрах хүслийг ойлгодоггүй бөгөөд тэднийг хөгжлөөс хоцрогсод хэмээдэг. Гэтэл хөгжил гэдэг нь чухам юу вэ. Том сайхан байшин дотор амьдраад, цэвэрхэн хувцаслаад, ганган машин унахыг хөгжил гэх үү. Үгүй. Энэ бол хөгжил биш. Биднийг 18 дугаар зуундаа амьдрах хүсэлтэй хүмүүсийн эрхийг хамгааллаа гэж

Нумаар тоглож буй хүү. Өмнөд Дакота муж. Оглала-лакота индианчуудын эх орон Пайн-Риж. (Aaron Huey)

шүүмжилдэг. Хаа газрын Америкад нутгийн уугуул Индианчуудын уламжлалаараа амьдрах эрхийг хамгаалж, уугуул нутгийгхаажөгч, халдашгүй амьдрах боломжийг олгодог. Хэдийгээр энэ нь төгс бус, шүүмжлэлд өртдөг ч нэг хэлбэрийн хамгаалалт мөн юм.

Нүүдэлчин Монгол гэдэг нь манай улсыг гадаад ертөнцөд илэрхийлдэг“ брэнд” юм. Энэ брэндээ төр засаг нэг талаараа авч үлдэхийг хүсч байгаа мэт дүр үзүүлэвч, үнэн хэрэгтээ зөвхөн өнгөцуламжлалт хувцаслалт, урлаг гэххэсгийг үлдээгээд, бусдыг нь орхиж байна. Хүн амын 25 хувийг бүрдүүлж байгаа малчдын амьжиргаа, мөн энэ нүүдэлч соёлын суурь болох бэлчээрийг хамгаалж өгөхгүй байгаа нь үүнээс илт харагдана.

Тиймээс нүүдэлч соёлыг хамгаалах орчныг бүрдүүлж, эрхийг хамгаалах шийдлийг гаргаж өгөхгүй бол компанид шаардлага тавихад үнэхээр хүндрэлтэй байна.

Оюутолгойн асар том хашаан дотор Ханбогд сумын хэд хэдэн багийн зун, хаврын хамгийн чухал бэлчээр, отор нь орчихсон байдаг. Малчдын хувьд малаа тарга хүчийг нь авахуулах хамгийн шим шүүстэй үнэтэй, амьжиргааны дэд бүтэц нь юм. Тэгээд одоо бие биенийгээ хөөж байна. НҮБ-аас “улс үндэстэн, хүнийг амьжиргааны хэрэглүүрээс салгаж үл болно” гэж тунхагласан байдаг. Энэасуудлыг эрхзүйн орчноор зохицуулах нь төрийн үүрэг юм.

-Ашиглалтын тусгай зөвшөөрөл, иргэдийн газар өмчлөх гэрчилгээ хоёр нь хоёлуаа адилхан хүчтэй. Гэтэл малчид үүнийгээ мэдэхгүйгээс их хохирч, компани хүслээр нутаг заагдаж байна?

Зөвхөн Оюутолгой, Энержи ресурс зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай цөөхөн компани нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх алхам хийж байгаа ч хариуцлагагүй ханддаг. Жишээ нь Оюутолгой Доржийн өвөлжөөний газрыг хүндэтгээд, өөр газар өвөлжөөсонгох нөхцлийг бүрдүүлж, бичиг баримтыг нь олгуулсанболовч дараа жил нь тус газар нь дахиад л газарт орно гэдгийг хэлэлгүй, хуурсан байхжишээтэй. Өнөө малчин шинэ бууцан дээр буусны дараа хөлдүү газарт бүснаасмал нь хорогдоод дуусдаг. Энэ бол зөвхөн өвөлжөөнд хамаарч байгаа. Бэлчээргүй болж байгаа нь огт үнэлэгддэггүй, өөрсдөө зохицуулхаар орхигдож байна.

Дийлэнхи бизнесийнхэн иргэдийг тав, арван төгрөгөөр аргалж, болохгүй бол дарамталдаг. Эрхэнд нь халдана. Галуун цуваагаар алхуулж, контейнорт цоожилж байгаад газрыг нь авсан хэрэг гарсан тухай ТББ-ууд ярьдаг. Компаниуд хүний эрхэд ямар нэгэн байдлаар халдаж байгаа.

Хүний эрхийг эрх мэдэлтэн болон  мөнгөтэй хоёр тал л зөрчдөг. Энэ хоёр талхүний эрхийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж өгөхгүй болохоор эрх сэргээх асуудал яригдахгүй. Сэргээх асуудлаар шүүхээр очоод няцаад буцсан хүмүүс зөндөө бий. Миний харж буйгаар өнөөдрийн шүүхийн тогтолцоог малчин хүн хэрэглэх боломжгүй.

Шүүхийн зарчмаар нэхэмжлэл гаргагч нь эрхээ зөрчүүлсэн гэдгээ баримтаар нотлох ёстой. Гэтэл сумын төв, аймгийн төвөөс хэт алслагдсан малчид нотлох баримт цуглуулж, түүнийг нотариатаар батлуулах боломж хомс. Суман дээр хүртэл нотариат байхгүй.

Өнгөрсөн жилээс Ханбогд сум дундын шүүхтэй болсон ч гэсэн нотариатгүй. Хуулийн үйлчилгээ тогтсон хот суурин газруудад шүүхээр эрхээ сэргээлгэх боломжтой ч манай шүүх тогтолцоо НҮБ-ын хүний эрхийн конвенциудын эрхийн зарчмуудыг хэрэглэж хэрэг шүүн таслах явдал эхлэл төдий байна .

-Тэгээд малчид асуудлаа хэрхэн шийдүүлэх ёстой вэ. Өөр ямар гарц байгаа вэ?

Малчдын хувьд Олон улсын санхүүгийн байгууллагуудын гомдол шийдэх механизмыг ашиглаж компаниудыг шахах боломж байна. Тухайлбал Оюутолгой, Энержи Ресурс зэрэг компаниуд гомдол өргөдөл гаргах механизмыг боловсруулж, тусгай загвар гаргасан байдаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь гомдол нь эргэж шийдэгддэггүй.

Тиймээс өөр нэг гарц нь шүүхийн бус механизмуудыг ашиглах явдал юм. Дэлхийн олон улсын санхүүгийн байгууллагууд гэхээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагуудаас санхүүжилт авсан компаниуд тэдний стандартыг мөрдөх ёстой байдаг. Хүний эрх, нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх вэ, байгаль орчинд учрах хохирлыг хэрхэн үнэлэх, шийдэх вэ гээд тус тусдаа стандартуудтай. Эдгээр газруудаас санхүүжилт авсан компани дээрх эрхийг зөрчвөл шууд санхүүгийн байгууллагад нь хандаж, гомдол гаргах боломжтой. Танай мөнгөөр хүний эрхийг ингэж зөрчиж байна гээд гомдол гаргана гэсэн үг. Үүнийг ашиглах хэрэгтэй. Манай уурхай, зам барилга, дэд бүтцийн компаниудын нэлээдгүй хэсэг нь олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авсан байдаг. Тэгэхээр тэднийг олон улсын стандартыг бариад шахаж болно.

Энэ бол эрхээ сэргээх, ядаж амьжиргаатай хоцрох нэг шийдэл.