Монгол улсын их хурлын гишүүн С.Ганбаатар
2013.08.29

Дэлхийн уул уурхайн ҮЭ-тэй хамтран “Рио тинто”-той тэмцэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюу толгой"-н гэрээнд өөрчлөлт оруулах ёстой хэмээн мэдэгдсээр ирсэн билээ.

Тэрээр "Оюу толгой" компани далд уурхайгаа зогсоосноос 2000 орчим хүн ажилгүй болсонд бухимдан цаашид "Рио Тинто"-г давраахгүй байх ёстой хэмээн Дэлхийн уул уурхайн үйлдвэрчний эвлэлтэй нэгдэн "Рио Тинто" компанийн эсрэг тэмцэж эхэлжээ.

"Рио Тинто"-гийн Канадад байдаг олон уурхай нь хүний эрх зөрчсөн, байгаль орчин бохирдуулсан зэрэг шүүмжлэлд байнга өртдөг юм байна.