Сайд Л.Болд тойрогтоо ажиллалаа
ИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болд Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллийн иргэд сонгогчидтой уулзаж, тойрогтоо ажиллаа.
2013.08.30

Сайд Л.Болд тойрогтоо ажиллалаа

ИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болд Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллийн иргэд сонгогчидтой уулзаж, тойрогтоо ажиллаа. Сайд Л.Болд сонгогчидтой хийсэн уулзалтаар Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажил болон 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тоймыг товчхон танилцуулж, иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтанд Нийслэлийн Авто Замын Газрын Дарга Д.Нанзаддорж, Хан-Уул дүүргийн Засаг Даргын орлогч А.Отгонбаатар нар оролцсон юм.

Иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдэх үүднээс газар өмчлөх хүсэлтэй 691 иргэний судалгааг зохих газарт нь хүргүүлсэн. Энэ асуудлын хүрээнд Өлзийт хорооллийн Гавжийн Шандалд газар олголтын ажлыг эхлүүлж дэд бүтцийг нь хөгжүүлэхээр 2014 оны улсын төсөв, төлөвлөгөөнд орсон байна.

Уулзалтаар Хан-Уул дүүргийн 14-р хорооны Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батсуурь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн явцыг иргэдэд танилцуулсан юм.

Уулзалтаар Хан-Уул дүүргийн 14-р хорооны Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батсуурь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн явцыг иргэдэд танилцуулсан юм. Өлзийт хороололд нийт 40,5 тэрбум төгрөгний төсөл хэрэгжихээр тусгагдаж 5 тодорхой асуудлыг багцалсан байна. Үүнээс жалган дээгүүр 2 гүүр тавих болон булгийн усны асуудлуудыг шийдэж ажил хэрэг болгосон байна.

Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллийн иргэдэд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг болох хүнд даацын автомашин хайрга зөөх асуудлыг уулзалтын үеэр ярилцаж, санал солилцсон юм.

Мөн иргэдийн ярьсан гол асуудлуудын нэг нь зам засварын асуудал байсан юм. Үүнд Нийслэлийн Авто Замын Газрын Дарга Д.Нанзаддорж хариулт өгч, шийдэх боломжтой асуудлуудын хугацааг товлолоо.