Талархал
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга
2013.09.03

Талархал

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт

Монгол Улсын залгамж хойч үе болох ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг монгол хонины ноосоор үйлдвэрлэх “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа,

үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хоёр дахь шатны арга хэмжээ 45 сая ам.долларын зээлийг “Чингис бонд”-оос олгож байгаа зэрэг ажил нь Монголын нийт ард иргэдийн үнэ цэнийг дээшлүүлсэн бахархууштай ажил болсон.

“Монгол ноосон даавуу” “Барилгын ноосон дулаалгын материал” “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслүүд хэрэгжсэнээр хөнгөн үйлдвэрийн ноос боловсруулах салбарт шинэчлэл бий болж, олон арван ажлын байр нэмэгдэж, Монгол Улсын ард иргэд эх орны түүхий эдээр, эх орондоо үйлдвэрлэсэн монгол ноосон даавуугаараа хувцаслах боломж бүрдэх юм.

“Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны “Монгол Ноосон Даавуу” “Барилгын Ноосон Дулаалгын Материал” төслүүдийг Засгийн Газраас дэмжиж шат дараатай арга хэмжээ авч малчид үйлдвэрлэгчдийг дэмжсэн, цаг үеэ олсон ажил хийгдэж байгаад холбооны 343 гишүүн байгууллагыг төлөөлж гүн талархалаа илэрхийлж байна.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны

                                      Тэргүүн                                                Б.Ганбат

                                      Гүйцэтгэх захирал                             Ч.Эрдэнэбат