Эмийн жагсаалтыг цахим системд шилжүүлнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзлаа.
2013.09.11

Эмийн жагсаалтыг цахим системд шилжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын эмийн асуудал, тэр дундаа эмийн бүртгэл, хяналт, аюулгүй байдал, зохистой хэрэглээний тухай ярилцжээ.

Энэ үеэр Засгийн газар Хүнс, эмийн агентлаг байгуулахыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн аж. Энэхүү агентлагийг байгуулснаар хүнс, эмийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой юм.

Түүнчлэн уулзалтын үеэр нэн шаардлагатай эмийн жагсаалтад чанартай, үйлчилгээний идэвхжил сайтай эмийг оруулахын зэрэгцээ нэн шаардлагатай эмийн жагсаалтыг цахим жорын системд шилжүүлэх бодлогыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр зорьж байгаагаа дуулгажээ.