УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.09.24

Д.Батцогт: МАН-ын шүүмжлэл дунд дэмжих санал байна

Ардчилсан нам Шинэчлэлийн Засгийн газарт өргөн барьсан таван хуулийг зарчмын хувьд дэмжиж байгааг илэрхийллээ.

Эсэргүүцэх хандлагатай гишүүд байсан ч олонхын саналыг хүлээн зөвшөөрлөө. Мөн сөрөг хүчин МАН-ыг тооцоо судалгаагүй эдийн засаг хямарч байна хэмээн мэдээлж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.  

МАН-ын бүлгээс асуудал болгон тавиад байгаа шүүмжлэл дунд дэмжих санал хэд хэд байгааг МҮАН-ынхан хэлж байна. Тухайлбал засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчтай 30 жилийн гэрээ байгуулж, 10-аад нэр төрлийн татвараас чөлөөлөөд, харин дотоодын компаниудтай дөрвөн нэр төрлийн татварыг тогтворжуулан 10 жилийн гэрээ хийж байгааг буруутгаж байна.

Оюутолгойн гэрээ бол Монголд мөрдөгдөх бүх хууль тогтоомжийн ишлэл байх нь дамжиггүй тэгэхээр өмнө нь байсан хуулиас заалт  нь сайжирвал хөрөнгө оруулалтыг дэмжинэ хэмээн үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт "Сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгдсэн тооцоогүй хууль. Одоо орж ирж байгаа урт нэртэй хуульд ямар ч өөрчлөлт байхгүй. Журмын тухай хуульд л тодорхой өөрчлөлт оруулна.

Засгийн газрын төслөөр нөхөн олговор өгч чадахгүй компани үйл ажиллагаа  явуулахгүй үед өөр компани ороод байгаль орчинг сүйтгэдэг ажил яваад байна. Улс нөхөн сэргээлт хийж чадахгүй учир гацаанаас гарахын тулд тодорхой өөрчлөлт оруулах тухай санал хэлж байгаа" хэмээн ярьлаа.

Шинэчлэлийн засгийн газар одоог хүртэл хөрөнгө оруулалтын салбараа тодорхойлоогүй. Ирээдүйд хөрөнгө оруулалтыг уул уурхай, аж үйлдвэр, мал аж ахуйн аль салбараа дэмжихээ тодорхой болгоогүй байгаа.

Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд ашгаа урт хугацааны дараа өгдөг учир хөрөнгийн хэмжээ их байх ёстой юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт "Валютын чангарал, монгол төгрөгийн ханш буурсан гэх мэт хүндрэл байна. Ажиглаж байхад валютын ханш эргээд сулрах хандлага бий болсон. Эдийн засгийн хувьд ажил хэрэгч санал гаргахыг уриалж байна".

Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулахад санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь төв банк шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхгүй нуудаг нь олон удаа ажиглагджээ.