УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.09.18

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд 76 гишүүнээс 45 гишүүн оролцож байна. Гадаад, дотоод томилолт, өвчтэй найман гишүүн байгаа юм байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Хэлэлцэх эсэх асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд асуулт асуулаа. Тэрбээр “Байнгын хороогоор дөрвөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Харин “Урт нэртэй” хуулийн төслийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хойшлуулсан. Гэтэл яагаад ороод ирэв” гэсэн юм.

Түүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тайлбар өглөө. Тэрбээр “Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөлд Ажлын хэсэг байгуулж, хэлэлцэе гэж шийдвэрлэсэн. Ардын намаас Ц.Дашдорж, Ж.Батсуурь нарын гишүүн орсон. Үдээс хойш Ажлын хэсэг чуулганы хуралдаанаар оруулах хэрэгтэй гэж үзсэн” гэв. Ингээд хэлэлцэх эсэх асуудлыг баталлаа.