О.Баасанхүү: Хэлэлцэх хугацаа дэндүү давчуу байна
УИХ-ын ээлжит бус чуулган эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоо биелүүлж чадах уу. Энэ чуулганаас юу хүлээж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо.
Эдийн засгийн ач холбогдолтой хууль эрх зүйн орчноо шинэчилж, өмнөх алдааг яаралтай зассанаар үүсээд буй нөхцөл байдлыг шийдэж чадна. УИХ-ын дарга сая нээлтийн үеэр гадаадын хөрөнгө оруулалт буурсанд өмнөх УИХ-ын баталсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэж хэллээ.
Төрийн бодлогыг нуух хэрэг байхгүй, ил тод хэлэлцүүлэх учиртай.
Гол нь эдийн засгийн болон татварын орчныг тогтворжуулж чадвал дүн гарна. Гэхдээ эдгээр хуулийн төслийг хэтэрхий богино хугацаанд боловсруулж өргөн барилаа. Үзэж судлах зүйл их байна. Ядаж л эдгээр төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй байсан.
Төрийн бодлогыг нуух хэрэг байхгүй, ил тод хэлэлцүүлэх учиртай. Богино хугацаанд боловсруулж өргөн барьсан, хэлэлцэх цаг нь ч дэндүү давчуу байгаад л санаа зовж байна.