Ерөнхийлөгч “Хамаг монгол” тоглолтыг сонирхоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.09.24

Ерөнхийлөгч “Хамаг монгол” тоглолтыг сонирхоно

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн санаачилсан Монгол үндэстнийг дуу хуураар нэгтгэх зорилготой “Хамаг Монгол” төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл уг төслийн хүрээнд “Хамаг Монгол” нэртэй нэгдсэн тоглолтыг тун удахгүй зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээнд 250 гаруй монгол үндэстэн оролцох болжээ. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонирхохоо мэдэгджээ. Өмнө нь 10 мянган морьтныг жагсааж, Геннисийн номонд бүртгүүлэх арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцоно хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.

Тус арга хэмжээнд 250 гаруй монгол үндэстэн оролцох болжээ.

Гэтэл Ерөнхийлөгч оролцоогүй. Өөрөөр хэлбэл “Арга хэмжээнд Ерөнхийлөгчийг албан ёсоор оролцох хүсэлт тавиагүй” гэх утгатай мэдээллийг холбогдох газраас мэдэгдсэн юм.

Харин “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс Ерөнхийлөгчид тоглолтод оролцох хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн болов уу. Ямартай ч түүний оролцох эсэхийг нэгдсэн тоглолтын үеэр харах л үлдлээ.