Иргэд Хятад, Монгол ногоогоо ялгахгүй байна
Баян-зүрх дүүргийн хар усан тохойд хувиараа тариалан эрхлэгч гэр бүл
2013.09.24

Иргэд Хятад, Монгол ногоогоо ялгахгүй байна

Баян-зүрх дүүргийн хар усан тохойд хувиараа тариалан эрхлэгч гэр бүл А.Долгормаа, М.Энхтайван нартай уулзлаа.

- Тариаланчдад тулгамдаж байгаа асуудал юу байна?

Хаваржин тариалаад хөдөлмөрлөсөн хэрнээ маш хямд худалдах болоод байгаа нь л хүндрэлтэй байна. Учир нь худалдаалах газар ховор байна. Мөн Хүнсний ногоог ченжүүд маш хямдхан буюу нэг шуудай төмсийг 7000 төгрөг, байцааг 100 төгрөгөөр авч байна.

Гар дээрээс өөрсдөө худалдаалах юм бол 400 – 500 төгрөгөөр худалдах боломжтой. Хятадаас орж ирсэн ногооны үзэмжийг харж их өндөр үнээр иргэд худалдан авч байна. Уг нь чанарын хувьд илүү органик Монгол ногоо чанартай шүү дээ. Мөн иргэд  Хятад, Монгол ногоогоо ялгахгүй асуугаад байдаг.

Манайх хувийн зоорьтой учир боломжоороо өвөл ч зардаг. Төрөөс шинэ ургацын ногоон өвөлдөө ч тэр зарах газар гаргаж өгөөсэй гэж хүсдэг. Бид нар чинь өвөл ногоогоо худалдаалах гэж гуйгаад л явдаг шүү дээ.

- Намрын ногоо өдрүүд үзэсгэлэн хэр өгөөжтэй байна? хүмүүс хэр байна.

Өмнө нь Мишээлд үзэсгэлэнгээ гаргаж их сайн зардаг байсан. Харин энэ жил их муу байна. Мишээл бүх талаар нь дэмжиж, суудал гаргаж өгөөд үйлчилдэг байсан. Харин энэ жил их л замбараагүй зохион байгуулагч гэж байхгүй.

Тариаланчдын дунд тэмцээн зохиож идэвхжүүлэх зүйл ч үгүй байна. Үйлчлүүлэгч ховор наймаа муу байна. Уг нь нарийн ногоо, дотоодын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь эрүүл ахуйд тустай. Монголчуудынхаа хэрэгцээг хангах бүрэн боломжтой байгаа шүү дээ.