Я.Санжмятав: Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээ дэмжинэ
УИХ-ын Гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн ажилтай танилцаж байна
2013.09.30

Я.Санжмятав: Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээ дэмжинэ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 57.8 мянга орчим ЖДҮ эрхлэгчид байна гэж бүртгэгджээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааы хөтөлбөрт “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрийг 150 сая төгрөгөөс доошгүй, аймаг, дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-г 3 тэрбумаас доошгүй, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөс доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байхаар тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа.

Энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк, өртгийн сүлжээ, кластерын тогтолцоонд шилжүүлэх, стандартын шаардлага хангуулах. Инноваци нэвтрүүлэх, техник, технологио шинэчлэх боломжийг нь өргөжүүлж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ оны эхний хагаст “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаар дамжуулан 14.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг байршуулан найман сарын байдлаар 12.1 тэрбум төгрөгийн 400 орчим төслийг санхүүжүүлж, 1500 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон дүн мэдээ гарч байгаа.

“Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 48 тэрбум төгрөгийн зээлийг үе шаттай олгосон нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд цагаа олсон дэмжлэг болсон гэж үзэж байна.

Мөн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болж байгаагийн зэрэгцээ тэднийг чадваржуулж хөгжүүлэхэд чиглэсэн бизнес инкубацийн үйлчилгээ, сургалт, зөвлөгөө өгөх ажлуудыг давхар хийдэг.

Цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн чиглэлийг оновчтой тогтоох, ялангуяа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг бүх талаар дэмжин хамтран ажиллах бодлого баримтална.