“Бүтээн байгуулалтын цаг” болно
Бүтээн байгуулалтын цаг”
2013.09.30

“Бүтээн байгуулалтын цаг” болно

“Бүтээн байгуулалтын цаг” сэдвийн дор долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр 15.00 цагт “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй хурал болно.

Уулзалтад Засгийн газрын гишүүд улс оронд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж,  дэд бүтэц, улсын болон орон нутаг, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй зам, барилгын ажлын мэдээлэл өгнө.