А.Бакей, Д.Батцогт нар сургалт явуулжээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.10.02

А.Бакей, Д.Батцогт нар сургалт явуулжээ

УИХ дахь Нутгийн удирдлагын дэд хороо Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулсаар байгаа билээ.

Энэ хүрээнд Хэнтий, Төв аймгууд болон Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хууль эрхзүйн ойлголт өгөх сургалт зохион байгуулагджээ.

Энэхүү ажлын үргэлжлэл ээлжит бус чуулганы дараа Ховд аймгийн 16 сум болон төвийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, байнгын хорооны зөвлөхүүд “Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, арга зам, аргачлал”, “Аймаг, сумын ИТХ-ын хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах нь” зэрэг дөрвөн чиглэлээр сургалт явуулжээ.