2013.10.03

Иргэдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарах хэрэгтэй

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулахад чиглэсэн бодлогын чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага үүсээд байна гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна.

Харин УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлийн хувьд УИХ-ын намрын чуулганаар иргэдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарч, бодлого эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг онцгой ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээ болон тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсний бодлогыг ярина. Тэр дундаа багш нар, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг онцгой ярих хэрэгтэй. Энэ зүйлийг төсөвт тусгаж ярина гэлээ.

УИХ-ын хувьд хуралдааны дэгийн дагуу намрын чуулганаа 2014 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд үргэлжлүүлнэ. Тухайн үед УИХ-ын даргын захирамжаар чуулганы хуралдааныг 14 хүртэл хоногоор сунгах эрх зүйн боломжтой.