Д.Ганбат: Ээлжит бус чуулганыг их орой хуралдууллаа
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.10.01

Д.Ганбат: Ээлжит бус чуулганыг их орой хуралдууллаа

Өнөөдөр намрын чуулган албан ёсоор нээлтээ хийнэ. Гэхдээ хууль тогтоогчид хоёр долоо хоногийн өмнөөс ажилдаа орсон болохоор, завсарлагааны хугацаанд тэд юу хийв гэдэг нь “хуучин сэдэв”. Бараг л эдийн засгийн эмзэг үзүүлэлтүүдийг “эдгээх” зорилготой эхэлсэн ээлжит бус чуулганы үргэлжлэлийг албан ёсжуулж байна гэхэд хилсдэхгүй.

Тиймээс ээлжит бус чуулган үүргээ биелүүлж чадсан уу гэдэг сэдвээр УИХ дахь хийгээд, парламентын гадна буй улстөрчдийн байр суурийг сонссон юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Эдгээр хуулийн төслийг бодлоготойгоор оруулсан болов уу.

Засгийн газрын зүгээс эдгээр хуулийн төслийг нэлээд бодлоготойгоор оруулсан болов уу. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг зарласны гол зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахад оршиж байсан.

Миний хувьд ээлжит бус чуулганыг харин ч орой хуралдууллаа гэж үздэг гишүүдийн нэг. Эдийн засгийн нөхцөл байдал нэг биш байгааг ойлгож байх үедээ ээлжит бус чуулганы хуралдааныг яаралтай хуралдуулаад хуулийн төслөө батлах байсан юм.