Ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2013.09.26

Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж танилцах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулан байгуулжээ.

Шалгаж танилцан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй

Шалгалтын ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Г.Уянга нар багтсан байна. Ажлын хэсэг Төрөөс мөнгөний бодлогын талаар энэ онд баримтлах үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах аж.

Мөн үр өгөөжийг Монгол банкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалгаж танилцан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.