Дахиад нэг төсөл намрын чуулган руу шилжлээ
Байнгын хорооны хуралдаан
2013.09.26

Дахиад нэг төсөл намрын чуулган руу шилжлээ

Ээлжит бус чуулганы батлах хуулийн тоо дахиад л цөөрлөө. “Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг намын бүлгүүд намрын чуулган руу “шидэх”-ээр тохироод байв.

Мөн МАН-ын бүлгийнхэн Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг ч ээлжит бус чуулганаар батлах шаардлагагүй гэж үзэж байсан юм.

Тэгвэл өчигдөр сөрөг хүчний бүлэг гурав дахь хуулийн төслөөс “татгалзаж” буйгаа илэрхийллээ. Бүтэн өдрийн турш хуралдах эсэх нь тодорхойгүй, хэд хэдэн удаа тов тогтоогоод хойшилж байсан Эдийн засгийн байнгын хороо- ны хуралдаан 16.30 цагт эхэлсэн.

Тус Байнгын хороогоор Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлж гишүүн А.Тлейхан санал гаргасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хойшлуулах нь  зүйтэй гэж үзсэн. Тийм учраас бусад төслөө яриад явах нь зүйтэй байх

Тэрээр “Манай бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хойшлуулах нь  зүйтэй гэж үзсэн. Тийм учраас бусад төслөө яриад явах нь зүйтэй байх” гэж байв. Гэвч Байнгын хорооны ирцийн олонхийг бүрдүүлж байсан эрх баригч намын бүлэг түүний саналыг дэмжээгүй. Харин ч энэ төслийг хойшлуулснаар бүтээн байгуулалтын ажилд л сөргөөр нөлөөлнө гэж байлаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Энэ бол элс хайрганы л тухай асуудал. Ганц цаг, ганц минут ч гэсэн бүтээн байгуулалтад хэрэгтэй байна гэв. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы хувьд үнэхээр л хойшлуулж байгаа бол намрын чуулганы эхэнд зайлшгүй хэлэлцэх шаардлагатайг сануулж байлаа.