“Төрийн үйлчилгээ ба Хүний эрх” өдөрлөг эхэллээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагуудтай уулзлаа.
2013.10.08

“Төрийн үйлчилгээ ба Хүний эрх” өдөрлөг эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Орлогч дарга Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Эрдэнэтуяа болон албаны бусад хүмүүс оролцов.

Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран гурван өдрийн турш есөн хороонд ажиллахаар боллоо.

“Төрийн үйлчилгээ ба Хүний эрх” өдөрлөгийг тус дүүрэгт зохион байгуулах гэж байгааг дуулгасан бөгөөд хамтран ажиллахад таатай байгаагаа хоёр тал уламжилсан. Мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран гурван өдрийн турш есөн хороонд ажиллахаар боллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр дүүрэгтэй хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хүнд суртал, мэдээллийн ил тод байдлыг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийх аж.  Дашрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг дүүргийн Засаг даргын Тамгын газар хүний эрхийн чиглэлээр хууль зүйн зөвлөгөөг иргэдэд  үнэгүй өгч, өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах ажээ.