УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.10.16

Д.Оюунхорол: 2014 оны төсөв их хүндхэн орж ирсэн

Студи 4 шууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ дах МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол оролцож байна.

УИХ-ын чуулган ирэх оны төсөв хэлэлцлээ. Төсөвтэй холбоотой олон асуулт гарч байна. Засгийн газраас 7.2 их наяд төгрөгийн төсвийн оруулж ирлээ. Тэгэхээр та МАН-ын бүлгээс ажлын хэсгийн ахлагчаар томилогдсоны хувьд ямар бодолтой байна?

Өнөөдөр 2014 оны төсвийн анхны хэлэлцүүлэг орж ирсэн. Өргөн баригдсанаас хойш намын бүлгүүд ажлын хэсэг байгуулж дүгнэлт саналаа хэлж танилцсан. Манайхан долоо хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч УИХ-ын нэгдсэн чуулган дээр санал дүгнэлтээ уншиж чадаагүй талыг нь илэрхийлсэн. 2014 оны төсөв их хүндхэн орж ирсэн гэж үзэж байгаа.

Нөгөө талаас 2013 оны төсөв хүнд өнөөдрийн эдийн засаг нилээн хүндхэн байна гэж дүгнэж байгаа. Энэ үед төсөв ямар байх ёстой, улс орноо цаашид яаж авч явах ёстой вэ гэдэгт илүү анхаарлаа хандуулж ажилладаг. Тиймээс энэ удаагийн төсөв төсвийн тогтвортой байдлын хуулийг батлан гаргаснаас хойш хэрэгжүүлэх гэж байгаа анхны жил тиймээс энэ хүрээнд төсвөө өргөн барих ёстой.

Гэтэл засгийн газраас тогтвортой байдлын олон зүйлийг зөрчиж оруулж ирсэн тиймээс МАН-ын бүлгээс засгийн газраас төсөв тодотгол хийх ёстой, дараа нь төсвийн зардлыг хасах танах асуудал байгаа бол төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Тэгж байж хуулийн дагуу ярих ёстой гэсэн ийм санал тавьсан энэ саналыг Ерөнхий сайд амьдрал баян учир ингээд явах ёстой гэж ярьсан.

Бидний хувьд хэн ч төр барьж айгаа бай хуулийн хүрээнд л явах ёстой гэж үзэж байгаа учир шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа хамгийн том алхмууд бол хуулийн засаглалыг бий болгоно гэж ярьж байгаа хэрнээ өөрөөсөө эхлээд төсвөө батлуулах ёстой. Өнөөдөр төсвөөс гадуур эргэлдэж байгаа 7.6 их наяд төгрөг монгол улсын төсөвт хэр хэмжээний өрийн данс үүсгэж ачаалал бий болгох вэ гэдэг асуудал эргэлзээ төрүүлж байгаа.

Монгол улсын засгийн газар төсвийн тогтвортой байдлын хуульд зааснаар бол өрийн хэмжээг ДНБ-ны 40 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалт батлуулсан. Гэтэл үүнийг зөрчөөд 50 хувьд хүрчихсэн яваа, дөнгөж сүүлийн гурван сарын хугацаанд хоёр их наяд төгрөгийн өр үүссэн байгаа. Хэтэрхий их үрэлгэн тансаг хөрөнгө мөнгийг ашиглаж байхын оронд бүсээ чангалж төсвөө танаж үйл ажиллагаа явуулж хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдгийг бид засгийн газраас шаардаж байгаа. Энэ мэт санал тавьсан үүнийг нилээн эмзэг байдлаар хүлээн авч байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....