Сайд Л.Болд ахмад жолоочид хүндэт өргөмжлөл гардууллаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд, ахмад жолооч Д.Чойжилд 85 насных нь ойг тохиолдуулан ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл гардууллаа.
2013.10.16

Сайд Л.Болд ахмад жолоочид хүндэт өргөмжлөл гардууллаа

Гадаад Харилцааны сайд Л.Болд дипломат үйлчилгээний салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад жолооч Дэжидийн Чойжилд 85 насных нь  ойг тохиолдуулан ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл гардууллаа.

Ахмад жолооч Д.Чойжил нь эх орныхоо бүтээн байгуулалтад залуу наснаасаа оролцон 40 шахам жил аяны алтан шар замд жолоо мушгисан бөгөөд 1966-1969 онд Гадаад явдлын яамны сайд, орлогч сайдын жолооч, 1969-1972 онд БНМАУ-аас Египет Улсад суугаа ЭСЯ-нд аж ахуйн эрхлэгч, жолооч,

Д.Чойжил нь 40 шахам жил аяны алтан шар замд жолоо мушгижээ.

1972-1976 онд Япон Улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд анхны монгол жолооч, 1976-1980 онд ЗСБНХУ-д суугаа БНМАУ-ын ЭСЯ-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын жолооч, 1981-1988 онд БНМАУ-д суугаа БНПАУ-ын ЭСЯ-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын жолоочоор тус тус ажиллаж байжээ.

Мөн тэрбээр 1981 оны 3 дугаар сард монгол хүн анх сансарт нисэх үед ГЯЯ-ны албан томилолтоор “Сансрын хотхон”-д байрлаж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нислэгийн үйлчилгээнд аж ахуйн эрхлэгч, жолоочоор 40 хоног ажиллан түүхэн үйл явдалд гар бие оролцож байсан гавьяатай нэгэн юм.