Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
2013.10.18

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан өмнөх хуралдаануудаас онцлог байдалтай боллоо. Учир нь тус хуралдааныг хэлэлцэх асуудалтай холбогдуулан 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын бэлд зохион байгуулсан юм.

Уг Хуралдаанаар дүүргийн 2013 оны төсвийн тодотгосон төлөвлөгөө болон дүүргийн зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Засаг дарга М.Чинболд дүүргийн өмнө тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх шаардлагын үүднээс 2013 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсныг тус хуралдаанаар хэлэлцэн Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2013 оны төсвийн орлогын нийт дүнг 5507944,5 мянган төгрөг, төсвийн зарлагын нийт дүнг 27304567,9 мянган төгрөгөөр тус тус баталлаа. 

Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2013 оны төсвийн орлогын нийт дүнг 5507944,5 мянган төгрөг, төсвийн зарлагын нийт дүнг 27304567,9 мянган төгрөгөөр тус тус баталлаа.

Энэ удаагийн хуралдааны бас нэгэн онцлог нь дүүргийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Сонгинохайрхан уулын зүүн бэл, голын тохой орчмын 650,5 га, 21 дүгээр хорооны Бурхантын амны 484 га газрыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргалаа. Тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах судалгааны ажлыг 2013 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалтын чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрийн байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газрууд, ургамлын зүйл, нөөц, байршил, тархалт тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах талаар хэрэгжүүлэх олон арга хэмжээний эхлэл болсон түүхэн шийдвэр боллоо.