Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.10.29

Э.Бат-Үүл АТГ-т хандлаа

Нэр бүхий зарим хүн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ авлигад автсан гэх утга бүхий ярилцлага, мэдээлэл гаргаж байгаатай холбогдуулан, мэдээллийн үнэн бодитой эсэхийг тогтоолгохоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мэдээллийн мөрөөр шалгуулах тухай” 1/3652 тоот албан бичгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүллээ.

Уг албан бичигт “Нэр бүхий хэсэг хүмүүс миний болон хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа нийслэлийн нутгийн Захиргааны байгууллага, тэдгээрийн ажилтнуудын нэр төрд халдаж, нутгийн Захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан сэрджээ.

Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх, бусдыг хардах эрхтэй боловч энэхүү мэдээлэл нь үндэслэлтэй, холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагаар шалгуулж нотолсон байх ёстой байтал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан ямар ч баримт нотолгоогүйгээр бусдыг доромжилж, гүтгэсэн байна.

Ийм учраас миний бие энэхүү мэдээлэлд дурьдагдсан авлигатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох хүсэлт гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл” гэжээ. Уг албан бичгийн хамтаар зарим нэр бүхий хүмүүсийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлага, мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн байна