“Аmnesty Internatoinal” байгууллага Нигерт болж буй аллагын тухай мэдээллээ
“Аmnesty Internatoinal” байгууллага
2013.10.16

“Аmnesty Internatoinal” байгууллага Нигерт болж буй аллагын тухай мэдээллээ

Нигерийн хойд хэсэгт лалын босогчдын эсрэг явуулсан зэвсэгт ажиллагааны үеэр хорих газарт олон зуун хүн нас барсан тухай олон улсын “Аmnesty Internatoinal” байгууллага мэдээлж байна.

2013 оны эхний зургаан сард гэхэд ‘“Боко Харам” бүлэгт хамаатай гэж буруутгагдаж байсан 950 хүн хорих газарт нас барсан байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээс үзвэл нас барагсдын олонхыг нь боомилж хороосон, мөн нэлээд хэсэг нь тураалаар үхсэн аж.

Мөн олон хоригдолд шүүхээс гадуур ял оноон хороосон хэмээн “Аmnesty Internatoinal” тэмдэглэжээ. Нигерийн Засгийн газар энэхүү мэдээлэлд ямар нэгэн хариу өгөөгүй байна.