ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХБНГУ-аас манай улсад суух Элчин сайд Г.Тийдеманныг хүлээн авч уулзлаа.
2013.11.13

ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХБНГУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тийдеманныг итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Г.Тийдеманн БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа буюу 2011 онд монгол орноор 2500 км аялжээ.

Уулзалтын үеэр

Манай оронд ажиллах сонирхлоо илэрхийлж, Элчин сайдаар томилогдсон түүнд Ерөнхий сайд ажлын амжилт хүсээд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Ирэх 2014 онд Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Ой тэмдэглэх хороог Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулсан талаар Ерөнхий сайд хэллээ.

Герман Монголын уламжлалт харилцааг улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана. Дэмжиж ажиллаарай гэж Элчин сайд Ерөнхий сайдаас хүслээ.