Н.Алтанхуяг: Цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай огт яригдаагүй
Өнгөрсөн долоо хоногт "11 11" төвд цагаан толгойн дөрвөн үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ.
Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн.
Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай огт яригдаагүй гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.