Ирээдүйн статистикчдийг бэлтгэж эхэллээ
Өнөөдрөөс 89 жилийн өмнө сууриа тавьсан Үндэсний статистикийн хорооны албан хаагчид маань түүхт ойн өдрөө хэрэглэгчдэд хандсан бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт сурагчид, оюутнууд, бизнесийн хүрээнийхэн болон төрийн бус байгууллагад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах, боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх талаар тусгагдсан.
Хичээлийг нийслэл, 21 аймгийн Ерөнхий боловсролын 43 сургуулийн ахлах ангийн сурагчдад заалаа.
Энэ ажлын хүрээнд ҮСХ-ны удирдах ажилтнууд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Статистик хөгжилд хөтлөгч хүч” сэдэвт хичээлийг анх удаа нийслэл, 21 аймгийн Ерөнхий боловсролын 43 сургуулийн ахлах ангийн сурагчдад заалаа.
Тус хичээлд статистикийн шинжлэх ухааны талаарх ерөнхий ойлголт болон байгууллагын үйл ажиллагаа, статистикийн тоон мэдээллийг хэрхэн авч ашиглах талаар оруулсан байна.
Ирээдүйн эдийн засагч нартаа энэхүү мэдлэгийг олгосноор тоон үзүүлэлтийг амьдралд хэрхэн зөв ашиглан зохистой хэрэглэж болох анхны мэдэгдэхүүний суурь болгосон ач холбогдолтой юм.