Д.Ганхуяг сурагчдад хичээл заалаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр “Орчлон” дунд сургуулийн 8-ийн “Б” бүлэгт зочилж, “Ажлын байраа зөв зохион байгуулах 5 алхамт арга ” болон "Кайзен буюу байнга сайжруулах" менежментийн суурь ойлгоцын талаар хичээл заалаа.
Хэрэгтэй, хэрэггүй зүйлийг сайтар ангилан ялгах, хэрэгтэй зүйлийг сайтар цэгцлэх, зохион байгуулах, сайхан цэвэрлэн цэмцийлгэх, жишиг тогтоон хэвшүүлэх, сахилга батыг төлөвшүүлэх гэсэн энэхүү дараалсан 5 алхамт арга нь гэрт болон ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн байна.
Япончуудын дунд 5 С гэж алдаршсан энэ арга нь бүтээмж ба чанарыг тасралтгүй сайжруулах хамгийн үр дүнтэй бөгөөд менежментийн үндсэн арга юм. Сайд Д.Ганхуяг энэ үеэр сурагчдад Америкийн алдарт зохиолч Жон Додийн бичсэн, өөрийн орчуулсан “Өөрийгөө хурцлахуй” номыг бэлэглэсэн.
Сурагчид сайдад сонирхолтой сэдвээр сонирхолтой хичээл заасанд талархаад өөрсдийн зохиосон “Эгшиглэнт орчлон” яруу найргийн номыг хариу бэлэг болгон барилаа.
Хичээлийн дараа зарим сурагчаас сайдын хичээл хэр өгөөжтэй байан талаар сонирхлоо.
О.Индра: “Манай ангийн топ сурагчдын нэг Г.Номуундарийн аав бидэнд сонирхолтой хичээл заасанд их баяртай байна. Авьяасаа яаж хөгжүүлэх, хэрхэн ухаалгаар амьдрах талаар мэдэж авлаа.
Япончуудын баримталдаг 5С-ийн талаар ярьж өгсөн нь маш их таалагдсан.
Мөн Япончуудын баримталдаг 5С-ийн талаар ярьж өгсөн нь маш их таалагдсан. Миний хувьд амьдралдаа хэрэгжүүлбэл зохистой, амжилтанд хүрэх гол түлхүүр гэж ойлгосон. Иймээс амьдралдаа хэрэгжүүлэх болно” хэмээн ярьсан бол
сурагч Г. Хасбазар: “Цаг хугацаа ямар чухал болохыг мэдэж авлаа. Үүнээс гадна өөрсдөө л сурч боловсрох орчныг бүрдүүлэх ёстой юм байна гэдгийг ч мэдэж авлаа” хэмээв.
Харин О.Гүнзаяа: “Надад “Өөрийгөө хурцлахуй” гэдэг ном их таалагдсан. Эхлээд уншихад л шууд дуустал нь уншмаар санагдсан. Тэр үеийн Япон, Америкийн хүүхдүүд иймэрхүү ном уншиж байж л өөрийн орноо хөгжүүлж, үр дүнд хүрсэн юм чинь бид ч бас амжилтанд хүрч чадна гэж бодож байна” хэмээн ярив.