АН бүлэг Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжлээ
Ардчилсан намын бүлэг хуралдав
2013.11.27

АН бүлэг Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ху­ралдлаа. Бүлгийн зүгээс Сангийн яамны Өрийн удирдлагын тухай асууд­лаарх байр суурийг сонс­чээ.

Монгол Улсын өр, Засгийн газар түүний до­тор хувийн хэвшил, төрийн байгууллагын өр гэж чухам юу болох тухай ярилцжээ. Өнөөдрийг хүр­­тэл зөв хариулт өгөх механизм бүрдээгүй бай­на. Тиймээс Монгол Улс дааж давшгүй өртэй ха­раг­даж байгаа мэт айдас төрүүлэх үйл ажиллагаа идэвхтэй явсныг бүлгийн зүгээс шүүмжлэлтэй хан­даж байгаа гэнэ.

Сангийн яам ирэх арванхоёр­ду­гаар сарын дотор Өрийн удирдлагын тухай хуу­лийн төслийг шинэчлэн боловсруулан өргөн ба­ри­хаар төлөвлөжээ. Уг хуулийг яаралтай батлуу­лах нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн зөв баримжааг олоход эерэг нөлөө үзүүлнэ хэмээн бүлгийн дарга Д.Эрдэнэ­бат онцолсон юм.

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний зөвлөлдөх уул­залт бол­сон бөгөөд энэ үндэсний зөвлөлдөх уул­зал­­таа Ерөн­хийлөгч Ц.Эл­­бэг­дорж хууль тог­тоом­жийг боловсронгуй болгох чиг­лэ­лээр хэд хэ­дэн саналуу­дыг гаргасан. УИХ, Зас­гийн газрын чиг­лэлийн үйл ажиллагаа­гаар хийг­дэх хуулийн са­на­луудыг гаргаж ирсэн.

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаа­наар энэ сана­луу­дыг зайлш­гүй дэм­жиж, шуур­хай хэрэгжүү­лэх хэрэгтэй гэжээ. Мон­голын ирээдүй, нийгэм эдийн засөг, улс төрийг эрүүл­жүүлэхэд чу­хал түл­хэц өгөх заалтууд байгаа гэж үзсэн учраас бүлгийн дэд дарга С.Одон­туяа­гаар ахлуул­сан ажлын хэсэг байгуул­жээ. Ажлын хэсэг 2014 оны хавар, намрын чуулг­анаар шуур­­хай шийд­вэрлэж бо­лох хуу­лийн жаг­саалтуу­дыг хаа­наас санаачилж гаргах вэ гэсэн ангиллыг гаргах юм бай­на.

Ерөн­хий­лөгчөөс ямар хууль санаачлах, УИХ, Засгийн газар ямар хуу­лийн төсөл санаачлах вэ гэдгийг то­дот­гож өгөх аж. АН-ын бүлгийн зарим ги­шүү­дийн зүгээс биз­не­сийн орчинг эрүүл байл­гах, эдийн засгийг тун­галаг болгохын тулд ямар эрх зүйн орчинг ши­нэчилж бий болгох ёстой вэ гэдэг дээр санал нэгд­сэн. Өнөөд­рийн байгаа биз­несийн орчин, түүнд үүсч байгаа хүндрэл бэрх­шээ­лүүд яаж үргэл­жилж бо­лох вэ гэдгийг АН-ын бүлэг хэлэлцсэн байна.