АН-ын дарга МАН-ын шинэ даргатай уулзжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын дарга М.Энхболд
2013.11.08

АН-ын дарга МАН-ын шинэ даргатай уулзжээ

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа УИХ-ын дэд дарга М.Энхболдыг өчигдөр өрөөндөө хүлээн авч уулзсан байна. Хоёр намын дарга нар бүтэн цаг гаруй ярилцжээ.

Тэд юун тухай ярьсан нь тодорхойгүй ч Н.Алтанхуяг эрх баригч намын даргын хувьд улстөрийн томоохон хүчин буюу парламентад нөлөө бүхий сөрөг хүчний удирдагчийн хувиар М.Энхболдтой уулзсан биз. Ардчилсан нам энэ сонгуулийн жилд Засгийн эрх барихдаа хамтрагчдаа нэгэнт сонгосон.

Харин МАН бол парламентын төвшинд хүчтэй сөрөг хүчний байр суурьтай байгаа билээ. Иймд Засгийн газар болоод улстөрийн хүрээнд улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, бие биенээ хүндэтгэх, улстөрийн соёлтой байх талаар ярилцсан болов уу?