Намын дарга нь Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбатыг генсект нэр дэвшүүлжээ
УИХ-ын Гишүүн, Улсын Их Хурлын Дэд Дарга М.Энхболд
2013.11.01

Намын дарга нь Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбатыг генсект нэр дэвшүүлжээ

МАН-ын Бага хурал өчигдөр 19.00 цагийн үед эхэллээ. Бага хурлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонгох учиртай.

Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн 21 гишүүнийг танилцуулдаг дүрэмтэй. М.Энхболд дарга хуралдааныг нээж үг хэлсний дараа хурал хаалттай горимд шилжсэн юм.

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгджээ.

МАН-ын хурал

Элчин сайдын зөвлөх асан Б.Энх-мандах заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн байна. Мөн заалнаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн ч, генсек өөрөө нэрээ татаж өрсөлдөөнөөс гарч байгаагаа мэдэгджээ.

Сонирхолтой нь, нэр дэвших нь тодорхой болсон гэж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар өрсөлдөөний гадна үлдсэн. Дугаар шилжих мөчид МАН-ын Бага хурал үргэлжлэн хуралдсаар байв.